
Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн дарга дээд ахмад Д.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Тус аймгийн Ханбогд, Мандал-Овоо, Цогтцэций, Хүрмэн, Гурван тэс сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгж байгууллага, уул уурхайн компаниудад гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байгаа юм. Тухайлбал, “Оюу толгой”, “Таван толгой”, “Энержи ресурс”, “Олон овоот” зэрэг уул уурхайн томоохон компаниудаас гадна Гашуунсухайт, Шивээхүрэний гаалийн боомтуудад ч шалгалт хийгдэж байна.
П.Наран