Цагдаагийн газрын мэдээлснээр хакер залуу “Facebook” сүлжээ болон “Google” компанийн цахилгаан шуудангийн хайрцгуудад кибер дайралт хийснээ хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ тэрбээр энэ үйлдлээрээ мөнгө олох гэсэн оролдлого хийж байгаагүй гэдгийг цагдаагийнхан онцолсон байна.
Хакер залуу “Twitter” сүлжээний удирдлагын кодыг эвдэлж чадсан нь түүнд энэхүү сүлжээг хэрэглэгчдийн блогийг устгах, эсвэл өөрчлөх, сайжруулах боломж олгосон аж. Үүнийхээ дараа тэрбээр тусгай блог нээж, түүндээ өөрийнхөө “нээлт”-ийг дүрслэн бичжээ. Мөн тэрбээр өөрийн хакерийн үйл ажиллагааныхаа тухай интернэт өдрийн тэмдэглэлдээ дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
Америкийн ерөнхийлөгч болон поп одын интернэт хуудсыг эвдсэн шалтгаанаа хакер залуу “Зүгээр л эрсдэлд дуртай” хэмээн цагдаагийнханд мэдүүлжээ. Одоо түүнд хоёр жил хүртэл шоронд суух аюул нүүрлэж байна.
Дашрамд сонирхуулахад, Барак Обама өнөөдрийн байдлаар “Twitter” сүлжээнд 3.3 сая, “MySpace”-т хоёр сая, “Facebook”-т 7.5 сая уншигчтай гэнэ. Үүнтэй харьцуулахад, Цагаан ордны “Facebook” дэх албан ёсны хуудас 500 мянган уншигчтай аж.
Цааш нь…