Хүний бодлыг уншдаг болно

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Хүний бодлыг уншдаг болно

Саяхныг хүртэл бид хүний бодлыг унших боломжгүй гэж боддог байв.  Бусдын зүүдийг манах ч бас л байж боломгүй зүйл.  Гэсэн хэдий ч америк эрдэмтдийн судалгаа дээрх зүйлсийн аль аль нь боломжтойг нотолсон юм. Харин үүнд нарийн техник технологи, ер бусын чадвар хэрэггүй аж.

Арваад жилийн өмнө энэ санаа зөгнөл мэт сонсогдож хэн ч хүлээж авахгүй байсан гэж шинжлэх ухааны нэгэн сэтгүүлд өгүүлжээ.  Доктор Моран Серфээр удирдуулсан эрдэмтэд хүний бодол, зүүдийг хэлбэлзлээр тайлж унших аргыг олжээ. Үүнд ямар ч төхөөрөмж хэрэг болохгүй аж.  Харин сэтгэцийн эмч нарын өргөн хэрэглэдэг electroencephalograph аппаратын тусламжтайгаар  хүний бодол, зүүдийг тайлж уншиж болох гэнэ.

Хүн амьдралдаа дор хаяж нэг удаа тархины бичлэг хийлгүүлдэг ч уг төхөөрөмжийн ач холбогдлыг ойлгодоггүй.
Дээрх судалгаанд оролцссон хүмүүсийн толгойд мэдрэгч ялтас тогтооход бодлыг илтгэсэн дүрс бий болсон аж.  Эрдэмтэд энэ арга нь зүүдийг тайлж уншихад тус болно гэж найдаж байна уичр нь унтаж байгаа үед ч хүний мэдрэлийн эсүүд идэвхитэй байдаг. Тиймээс зүүдэндээ харж буй дүрсээр зүүдийг тайлж болно гэж үзэж байна.

Хамгийн сонирхолтой нь уурга тархины цахилгаан долгионы тусламжтайгаар  бодлын процессыг зурагжуулж харуулах боломжтой аж.  
" Судалгаанаас харахад хүний уураг тархинд  дүрс хадгалагддаг хэсэг байдаг. Энэ нь баруун тархины чамархайн тус газарт байрладаг. Хэдийгээр зарим хүний ой санмж холилдсон байдаг нь дээрх санамжийн хэсэг нь баруун эсвэл зүүн талдаа байдагтай холбоотой гэж Неврологийн судалгааны төвийн эрдэмтэн Олег Левашов ярьж байна.

Мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг дүрсжүүлж болох ч хүн болгоны хувьд өөр өөр байдаг гэнэ.
Эрдэмтэд технологийн болон ёс зүйн саадыг даван хүний бодлыг унших төхөөрөмж хийжээ. Ирээдүйд магадгүй хүмүүс нэг нэгнийхээ бодлыг уншиж, хамгийн сайхан үеийнхөө төсөөллийг бодлоороо хуваалцдаг болох биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж