С.Жавхлан гэзгээ ургуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

С.Жавхлан гэзгээ ургуулжээ

Монгол дээл, монгол хувцсыг өдөр тутмын гоёлоороо сонгоно хэмээн олны гайхашралыг төрүүлсэн ярилцлага өгч байсан ч үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж монгол дээл, монгол загварын бүрх малгайнаас салахаа байсан дуучин С.Жавхлан гэзгээ ургуулж байгаа бололтой. Олны өмнө ихэвчлэн малгайтай харагдах болсон тэрбээр саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо олон сар жил өмссөн бүрх малгайгаа тайлсан нь шинэ дүр төрхийг нь олноо ил болгов. Зохиолын дууны ертөнцөд өөрийн карьераа эхлүүлсэн үеэсээ өнөөдрийг хүртэлх хугацаанд нэлээдгүй жин нэмснээс өөрөөр тэгтлээ өөрчлөгдөөгүй ханхүү С.Жавхлан энэ удаа мөрөө шүргэсэн урт гэзэгтэй болжээ. Д.Сосорбарам гавьяатын стиль имижтэй төстэй харагдах түүний үсний засалт 30 шүргэж яваа залууд багагүй овор нэмж харагдуулахыг эс тооцвол байнга өмсдөг монгол дээлэн дээр нь шаггүй зохисон харагдана лээ. Юмыг яаж мэдэхэв, мань эр гэзгээ нэлээд ургуулж байгаад шүлжчихсэн байхад монгол дээлэн гоёон дээр нь илүү зохих ч юм билүү.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж