Миранда Керр хуримаа даашинзаа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Миранда Керр хуримаа даашинзаа алджээ

Нэрт загвар өмсөгч Миранда Керр Facebook дэх хуудсандаа American Airlines түүний тээшийг алдсан тухай фэнүүддээ дуулгажээ.

“Өнгөрсөн долдугаар сард American Airlines миний тээшийг алдсан. Түүнээс хойш тээшээ эргүүлж авахаар хөөцөлдөж байгаа ч өнөөг хүртэл олдоогүй. Тэрхүү тээшинд миний хуримын даашинз болон бусад үнэ цэнэтэй зүйлс байсан. American Airlines үйлчлүүлэгчдийнхээ тээшийн бүрэн бүтэн байдал болон найдвартай байдлыг хангаж чадаагүйгээс би хохироод байна” хэмээжээ.

Харин үүний хариуд American Airlines мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд “Бид үйлчлүүлэгчдийн гомдлын дагуу шаардлагатай бүх арга хэмжээг аван ажиллаж байгаа. Миранда Керрийн тээшийг түүнд эргүүлэн олж өгөхөөр ажиллаж байгаа” гэжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж