Лади Гагагийн өрсөлдөгч

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Лади Гагагийн өрсөлдөгч

Этгээд гаж гэмээр хувцаслалтаараа шоу бизнесийн ертөнцөд ялгарч чадсан дуучин Лади Гага хэний ч санаанд оромгүй зүйл өмсдөгөөрөө алдартай. Тэрбээр энэ оны MTV хөгжмийн наадам дээр түүхий махаар урласан даашинз, цүнх, гутал, малгай хослуулан өмсөн тайзан дээр гарч ирснээр томоохон сенсааци тарьсан.

Лади Гага өнгөрсөн хоёрдугаар сард Mr. Chow зоогийн газар өдрийн зоог барихдаа өмссөн хилэнцийн хэлбэртэй малгай хэлбэрийн гоёлыг Загвар өмсөгч Dree Hemingway өмсөн Vogue сэтгүүлийн нүүр хуудсанд зургаа авахуулжээ.

“Эмэгтэй мангас” Лади Гагагийн өмссөн шиг донжийг нь тааруулж чадаагүй хэмээн зарим шүүмжлэгчид бичиж байгаа бол түүнээс хавьгүй илүү мэргэжлийн түвшинд харагдаж буй тухай ч зарим нь магтсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж