
Мексикийн Синалао муж улсын хар тамхины мафийн толгойлогч Хоакин Гусманы гол хамтран ажиллагч, АНУ-д хар тамхи нэвтрүүлэн оруулдаг ажлыг хариуцагч “Гахай” хочтой Мануэл Фернандес Валенсиаг баривчилсныг Мексикийн Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас мэдээлсэн байна.
Хар тамхи дамлагч Фернандесийг Мексикийн Синалао муж улсын Кулиакан хотод баривчилжээ. 20 минутын турш цагдаа нартай буудалцсаны дараа зугтах оролдлого хийх үед нь түүнийг баривчилсан байна. Гэмт хэрэгтэн АНУ-д героин, кокаин зэрэг мансууруулах бодис оруулах ажлыг гардан хийдэг байсан аж.
2006 оноос хойш Мексик улсад хар тамхины наймаачдын гарт 31000 хүн амь насаа алдаад байгаа юм байна.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг