
Венесуэлийн өдөр тутмын El Universal сонинд ерөнхийлөгч Чавес Венесуэлийн Эрчим хүч, газрын тосны сайд, Венесуэлийн улсын газрын тосны ерөнхийлөгч Рафаель Рамирест хандан “Рафаель хурдхан шиг газрын тосны хайгуул, өрөмдлөг хийх талбай олох хэрэгтэй байна” гэж анхааруулсан тухай бичжээ.
Тэрээр хайгуулын ажилд Бразилийн технологи ашиглахыг сайддаа зөвлөсөн тухай уг сонинд мэдээлсэн байна. Чавес “Фидель Кастрод өөрийн гэсэн баримжаа тооцоо байгаа. 10 тэрбум орчим барриль газрын тосны нөөцтэй гэсэн. Бодит байдалд ойртсон тооцоо гэдэгт бид эргэлзэхгүй байна” гээд “Одоо зөвхөн өрөмдлөгийн ажлаа даруй эхлэх хэрэгтэй байна” гэжээ.
Хоёр орны хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Венесуэл улс Кубад өдөр тутам 100000 барриль газрын тос нийлүүлж, оронд нь Кубаас олонхи нь эрүүл мэндийн салбарын өндөр мэргэжлийн 40000 ажилтан хүлээн авч Венесуэлд ажиллуулж байгаа аж.
Куба газрын тосны илэрцтэй, далайн эрэг орчмын талбайгаа 59 блок болгон хувааж, 21 блокийг гэрээ хэлэлцээрийн дагуу Repso/Испани/, Hidro/Норвеги/, OVL/Энэтхэг/, Petrona/Малайз/, Petrobras/Бразил/ зэрэг компаниудад хайгуул хийх зөвшөөрөл олгоод байгаа юм байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг