Тамхи хөхний хавдар үүсгэдэг

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Тамхи хөхний хавдар үүсгэдэг

Даваа гарагт буюу наймны өдөр Калифорний Их Сургуулиас эрхлэн гаргасан эрүүл мэндийн судалгааны дүнгээс өмнө нь тамхи татдаг байсан мөн одоо татаж байгаа эмэгтэйчүүд хөхний хавдраас болж нас барах эрсдэл ихтэй гэдгийг тогтоожээ. 

Судалгаанд 1997-оос 2000 оны хооронд хөхний хорт хавдраар өвчилсөн олон үндэстний 2.625 эмэгтэйчүүдийг оролцуулжээ. Судлаачид тамхи хөхний хорт хавдарт нөлөөлж нас барагсдын тоог нэмж байгаа эсэх, хөхний хорт хавдрын бус шалтгаанууд мөн бусад шалтгаанаас болсон нас баралтын талаар судалсан байна.

Судалгааны дүнгээс есөн жилийн дунджаар өвчтөнүүдийн дунд хөхний хавдрын улмаас 164, бусад шалтгаанаас 120 хүн нас барсан байна.

Тамхи огт татаж байгаагүй хөхний хавдраар өвчлөгсөдтэй харьцуулахад тамхи татдаг эсвэл татаж байсан эмэгтэйчүүд хөхний хорт хавдрын бус шалтгаанаар нас барах магадлал хоёр дахин өндөр байна.

Калифорнийн Их Сургуулийн хорт хавдрын эпидиомологич, биостатистикч Профессор Дижан Брэтвэитийн хэлснээр “Бид клиник, нийгэм эдийн засаг мөн зан байдлын хүчин зүйлүүдийг өргөн хүрээнд авч судалсны дүнд тамхи татдаг байсан мөн одоо татаж байгаа эмэгтэйчүүд хөхний хавдраар нас барах магадлал татдаггүй эмэгтэйчүүдийнхээс 39 хувиар илүү байгааг олж тогтоолоо” гэжээ.

Түүнчлэн огт тамхи татдаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад одоо татдаг, өмнө нь татдаг байсан эмэгтэйчүүд хоргүй хавдрын хам шинжид өртөх магадлал 61 хувьтай байгаа бөгөөд хүний биеийн нийт эзлэхүүний 25 кг тутамд нэг м2 хор байна гэж үзвэл жин ихтэй хүмүүст хөхний хорт хавдар үүсэх магадлал 83 хувь болох юм байна.

Судалгааны зорилго нь хөхний хорт хавдрыг эмчилэхэд дөхөм болох тодорхой зарим арга замыг бий болгохын тулд юун түрүүнд шинээр хөхний хорт хавдартай гэж оношлогдсон эмэгтэйчүүдийн тамхи таталтыг зогсоох арга хэмжээг эрчимжүүлэхэд оршино.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж