Гамшгаас хамгаалах сургаль болов

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах сургаль болов

Монгол Улсын Шадар сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусгагдсаны дагуу Говьсүмбэр аймагт  энэ сарын 1-2-нд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас хамгаалах бодлого төлөвлөлт, сургалт сурталчилгааны хэлтсээс төлөвлөн зохион байгуулж явууллаа.

"Гамшгийн хор уршгийг арилгах үеийн орон нутгийн төр захиргааны болон аж ахйун нэгж байгууллагын удирдлага, Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж байгууллагын харилцан ажиллагаа" сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулсан юм. Сургуульд аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, сумдын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн 395 ажилчин албан хаагч, 48 автомашин техник хэрэгсэл тоног төхөөрөмж хамрагдан “Газар хөдлөлт”, “Малын гоц халдварт өвчин” гэсэн цагийн байдал дээр ажиллан холбогдох мэргэжилтэн, албадын дарга нар тухайн цагийн байдлыг зурагт оруулан үнэлж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьж, хамтарсан сургуулилт хийлээ.

Энэхүү сургалт нь мэргэжлийн албад, мэргэжлийн анги, сумдын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, үүрэг гүйцэтгэх чадвар, хүн хүч, машин техникийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан томоохон хэмжээний сургууль боллоо гэж дүгнэж байна. Иж бүрэн сургуульд ард иргэд, холбогдох албан тушаалтнууд идэвхи санаачлагатай сайн оролцож Говьсүмбэр аймагт гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дүүрэн хангалттай гэсэн үнэлэлт дүгнэлт сургуулийн удирдлагаас өгчээ.   

А.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж