
Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх төсөл нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд хэрэгжиж эхлээд 10 сар болж байна. Энэ хугацаанд төсөлд хамрагдсан бүлгүүд эхний төслөө амжилттай хэрэгжүүлж дуусаад дараагийн төслийн саналаа бичиж ирүүлээд байна. Түүнчлэн Мандах бүлэгт Сүмбэр сумын нэгдүгээр багийн зургаан өрхийн төлөөлөл болсон хүмүүс нэгдэж нэг бүлэг болжээ. Тэд хамтран тахиа тэжээх төсөлд саналаа ирүүлснээр санал нь дэмжигдэж түүндээ тулгуурлан гишүүд өрхийнхөө амжиргааг дээшлүүлэх зорилготойгоор одоогоор 30 гаруй тахиа тэжээж эхлээд байна.
А.Хулан