Тувад саатуулагдсан эмэгтэй батлан даалтад гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Тувад саатуулагдсан эмэгтэй батлан даалтад гарчээ

ОХУ-ын Тува улсад Монгол Улсын иргэн А гэгч эмэгтэй хар тамхины төрлийн эм авч яваад тус улсын цагдаагийн ажилтнуудад өнгөрсөн есдүгээр сарын эхээр баригдсан тухай мэдээлэл  сонин хэвлэлээр гарсан билээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр иргэн А нь ОХУ-ын Тува улсын  Увс аймаг дахь Төлөөлөгчийн газар алба хааж байсан нэгэн  албан тушаалтны эхнэр юм байна. Тува улсад хувийн ажлаар зорчиж явахдаа хар тамхины төрлийн эм биедээ авч явсан хэргээр саатуулагдсан түүнийг одоогоор батлан даалтанд гарган, гадуур байцаалтад  авч байгаа аж. Тус улсын цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр  бол иргэн А  “Тураах зориулалттай эм өөрийн хэрэгцээнд зориулан авч явсан. Хар тамхины төрөлд хамаарна гэдгийг мэдээгүй” гэсэн мэдүүлэг өгөөд байгаа аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж