Asada олимпын аварга Kim Yu-Na-г бут цохиж чадлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Asada олимпын аварга Kim Yu-Na-г бут цохиж чадлаа



Удаан хугацаанд Kim-н сүүдэр дор явсан Asada ингэж нэг зорьсондоо хүрч байна. Тэрээр үнэхээр гайхалтай үзүүлбэрийг үзүүлж чадсан юм. Хэдийгээр оноо буурах зүйл гарсан ч түүнийг алт авахад нь саад хийж чадсангүй. Харин олимпод од болон гялалзсан Kim-н хувьд аймшигтай дэлхийн аваргын тэмцээн болж өнгөрлөө. Эхний удаад богино үзүүлбэртээ алдаа гаргаж 7-р байрт орж , харин дараагийн өдрийн үзүүлбэртээ мөсөн дээр унасан ч мөнгөн медалыг шүүрч чаджээ. Түүний олимпод авсан оноог нь энэ удаагийн оноо болох 130.49- тай харьцуулбал 20 оноогоор дутуу аж.


Kim-н энэ удаагийн явдал яагаад олон олимпийн аваргууд дэлхийн аваргад оролцохоос татгалздаг шалтгааны учрыг тодхон харуулсан гэж болох болов уу. Kim-н хувьд үзүүлбэрийнхээ үеэр унах нь байж боломжгүй зүйл гэлтэй. Түүний хувьд орсон тэмцээн болгоноосоо алт авч байсан. Харин энэ удаа мөнгө авсан нь аз гэж хүмүүс ярьж байна.


Эхний өдрийн богино үзүүлбэрийн дараа АНУ-н тамирчин Mirai Nagasu эхний байранд явж байсан. Түүний хувьд бүх зүйл хэвийн явагдаж байсан ч хэт их дарамтанд орсон бололтой 2 дахь үзүүлбэр дээрээ унасан юм. Нийт 105.08 оноо авж 7-р байрт оржээ.


Америкийн уран гулгалтын аварга Rachael Flatt-н хувьд мөн л байж боломжгүй алдаануудыг гаргаж 9-т орсон байна.


Хэдийгээр Nagasu, Flatt нарын амжилт Aмерикчуудыг ахин сайн бэлдэх ёстойг сануулсан ч 2 тамирчид 2yулаа нас залуу учир 2014 онд хүчтэй өрсөлдөгч нар болж чадахыг үгүйсгэх аргагүй юм.

Цааш нь…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж