Тамирчин сурагчдын сургалтын хөтөлбөрийг ярилцана

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Тамирчин сурагчдын сургалтын хөтөлбөрийг ярилцана

Монголын Биеийн тамир, спортын дунд сургуулиудын холбооноос ерөнхий боловсролын  дунд сургуулийн Биеийн тамирын багш нартай хамтарсан уулзалт ярилцлагыг энэ сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Уг уулзалт ярилцлагаар тамирчин-сурагчдын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох,  талаар дэлгэрэнгүй ярилцахаар төлөвлөсөн аж. Өсвөр үеийг өв тэгш бие бялдартай, эрүүл чийрэг иргэд болгохын зэрэгцээ  биеийн тамир,  спортоор хичээллэх авьяас сонирхлыг төрүүлж, өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж халааг үр дүнтэйгээр бэлтгэх нь бүх нийтийн зорилго болж байгаа. Тиймээс  тамирчин-сурагчдад ерөнхий боловсролыг олгохдоо бусад ердийн сургалттай сургуулиудтай нэгэн адил сургалтын хөтөлбөрийг баримтлах нь нэн хүндрэлтэй төдийгүй, энэхүү их ачааллыг үүрч яваа тамирчин-сурагчдын эрүүл мэнд, спортын амжилтад ч нөлөөлөх дээрээ тулаад байгаа учир асуудлыг ярилцахаас аргагүйд хүрчээ.

Энэ удаагийн уулзалтаас сургуулиудийг төлөөлөсөн сургалтын менежер, заах аргын нэгдлийн ахлагч, багш нараас бүрдсэн баг байгуулагдаж санал, дүгнэлтийг боловсруулан БСШУЯ-нд хүргүүлэх аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж