Галт тэрэгний зүтгүүрт чулуу нуужээ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Галт тэрэгний зүтгүүрт чулуу нуужээ

Хил хамгаалах газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 8-нд Замын-Үүд дэх хилийн 0108 дугаар ангийн Замын-Үүд, Эрээн гарах чиглэлийн ачааны галт тэрэгний зүтгүүрт 30 кг чулууг шалан дор нууж,  хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хошууч Н.Самбуудорж ахлагчтай, байлдагч Д.Амгаланбаатар нарын бүрэлдэхүүнтэй тээврийн хэрэгсэл шалгах манаа илрүүлжээ. Хилийнхэн дээрх хэргийн  эзэн холбогдогчийг шалгуулахаар Хилийн тагнуулын тасагт шилжүүлсэн байна. Илэрсэн чулууг ногоон мана байж болзошгүй гэж үзэж буй аж. Мөн Увс аймаг дахь Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар заставын хилийн харуулын хариуцсан хэсэг,  хилийн дугаар тэмдгийн чиглэлээр дотоодоос морин уналгатай хоёр хүн 100 орчим бог мал тууж улсын хил зөрчихийг завдсан үйлдлийг хилийн манаа илрүүлэн саатуулах арга хэмжээ авчээ. Саатуулах үед хил зөрчигчид малаа орхин ОХУ-ын тал руу зугтсаныг ОХУ-ын талд Хилийн Бүрэн Эрхт Төлөөлөгчийн шугамаар мэдэгдэж, зөрчлийн ул мөрийг хамтран шалгаж хүлээлгэн өгсөн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж