Монголын соёлын өдрүүд маргааш эхлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Монголын соёлын өдрүүд маргааш эхлэнэ

ОХУ, Казахстанд Монголын соёлын өдрүүдийг энэ сарын 11-17-нд зохион байгуулах юм. Олон жил завсарласан уг арга хэмжээг зохион байгуулах ажлыг “Onn&Off” продакшн хариуцаж, С.Ононбат найруулж байгаа юм байна. ОХУ-д болох соёлын өдрүүдэд 100 уран бүтээлч, Казахстанд болох үйл ажиллагаанд 80 уран бүтээлч оролцохоор болжээ.

Хүндэтгэлийн тоглолт, кино өдрүүд, хүүхдийн гар болон гэрэл зургийн үзэсгэлэнгээр үргэлжлэх соёлын өдрүүдэд Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ын бүжигчид, ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Д.Алтанхуяг болон рок поп урлагийнхныг төлөөлөн гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин С.Наран, гитарчин Д.Өлзий-Орших нар оролцох аж. Өмнө нь гадаадад Монголын соёлын өдрүүдийг зохиоход хуучны уран сайхны кино гаргадаг байсан бол энэ удаа залуу уран бүтээлчдийн бүтээлээс сонгожээ.

Мөн найруулагч Б.Баатарын “Татар ажиллагаа”, Ж.Сэнгэдоржийн “Адам буюу хүчилтөрөгч”, Б.Жаргалсайханы “Дэв”, Ц.Ганбатын “Миний муу аав” кино үзэгчдийн хүртээл болно.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж