МАХН-ын бүлэг тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

МАХН-ын бүлэг тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь МАХН-ын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Тус хуралдаанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оролцож, улс оронд үүсээд байгаа тулгамдсан асуудлаар тайлбар хийлээ. Тухайлбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүний Техник эдийн засгийн үндэслэлийг улстөрийн обьект болгон ашиглаж, ихээхэн улстөржүүлэх болсон тул түүнд ул суурьтай хандах. Ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх. Монгол Улсын хэмжээнд 270 мянга гаруй ахмад настан бий. Тэдний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 30-37 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Боломж байвал ирэх долдугаар сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэврийг нэмэх, эс бөгөөс ирэх аравдугаар сарын 1-нээс нэмэгдүүлж болох талтайг тэрбээр хэллээ. Түүнчлэн Хүүхдийн мөнгийг Хүний хөгжлийн санд төвлөрүүлэн иргэн бүрт хувь хишиг хүртээх болсон нь цаг үеэ олоогүй арга хэмжээ боллоо хэмээн олон хүн шүүмжилж байна. Тиймээс энэ асуудлыг мөн эргэж харах шаардлагатай байна”гэдгийг УИХ-ын дарга бүлгийн гишүүддээ. хэллээ. Бүлгийн хуралдаан хаалттай үргэлжилж байна.
Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж