Израиль Иранд цохилт өгөхийг сануулав

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Израиль Иранд цохилт өгөхийг сануулав

Цөмийн зэвсэг бүтээж байгаа учраас өөрийн нутаг дэвсгэрт цэргийн цохилт ирнэ гэдгээс Иран болгоомжлох ёстой гэж Израилийн ерөнхий сайд Биньямин Нетеаньягу АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байдентай уулзахдаа мэдэгдсэн байв.

Олон улсын хориг арга хэмжээ Исламын улсад хохирол авчирсан ч Тегеран өмнөхийн адил цөмийн зэвсэг бүтээх шийдвэр төгс байна.  Ираныг цөмийн зэвсэг бүтээхээс татгалзуулах цорын ганц арга бол цэргийн цохилтын бодит  заналыг Тегеранд мэдүүлэх явдал болж байна гэж тэр онцолсон байлаа.

Мөн энэ үеэр Австралид айлчилж байгаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс энэ сарын 8-нд мэдэгдэхдээ Ираны эсрэг байлдааны ажиллагаа явуулах нь  Пентагоны төлөвлөгөөнд байгаа ч энэ арга Ираны цөмийн асуудлыг шийдэх шилдэг арга зам биш гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж