
Energy Corp. Company-ийн мэдлийн атомын хоёр цахилгаан станцад нэг өдөр хоёр осол гарсан байна. “Индиан Пойнт” гэх Нью-Йоркоос хойд зүгт байдаг АЦС-ын дэвсгэрт трансформаторын дэд станц нь дэлбэрсэн учир станцыг эрчим хүчний нэг блокийн ажиллагааг зогсоосон байна. Цацраг идэвхт бодисын хаягдал гараагүй бөгөөд дэлбэрсэн дэд станц нь цөмийн тогоонуудаас хол зайтай байжээ.
Үүнээс хэдхэн цагийн өмнө Вермонтын АЦС-д цацраг идэвхт усны хаягдал илэрсэн байлаа.