Гэрийн нөхцөлд үс будахад

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Гэрийн нөхцөлд үс будахад

– Мэдээжийн юм шиг санагдаж магадгүй, гэхдээ будагныхаа зааварчилгааг унших зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа үсээ өмнө нь будаж байсан  бол будагтай үс илүү их будаг шингээж авдаг гэдгийг санаарай.

– Үс будахаасаа өмнө харшил өгөх үгүйг туршиж үзэх хэрэгтэй. 48 цагийн дотор будагны найрлаганд орсон бодис арьсанд чинь ямар нэгэн харшил нөлөө үзүүлэхгүй бол будгыг хэрэглэж болно. Харшил өгөх үгүйг мэдсэнээр будах явцад гарч болох гэнэтийн сөрөг нөлөөнөөс сэргийлэхээс гадна будагныхаа хэдий хэр хугацаанд үйлчлэхийг өөрийн онцлогт тааруулан тодорхой мэдэж болдог.

– Урт үстэй бүсгүйчүүдэд нэг хайрцаг будаг хүрэлцэхгүй байж магадгүй, тиймээс хоёрыг худалдаж авсан нь найдвартай.

– Будахаасаа өмнө үснийхээ хүрээг тойруулаад вазелин түрхвэл нүүр, чих болон хүзүүний арьс будаг болохгүй. (Гарын арьсаа бээлий өмсч хамгаалахтай л адилхан.)

– Хэрвээ анх удаа үс будаж байгаа бол угаалгын өрөөнийхөө шалан дээр хуучин сонин юмуу алчуур дэвсэж будаг үсэрч толбо үүсэхээс хамгаалаарай.

– Түүнчлэн мөрөн дээрээ хуучин алчуур тавьж хувцсаа будаг болохоос хамгаална.

-Үсээ будахдаа хавтгай самаар үсээ хагалж, хэсэг хэсгээр будаж, будсан хэсгээ самнаад явбал үснийхээ аль нэг хэсгийг будалгуй орхихгүй,  будаг жигд орно.
Өөрт чинь ямар өнгийн үс зохих вэ?
Заримдаа бид хуучин өнгөнөөсөө уйдаад, үснийхээ өнгийг өөрчлөх юмсан, бүр содон, хурц өнгийн үстэй болж үзэх юмсан гэж хүсдэг. Гэхдээ чухам ямар өнгө сонгохоо тэр болгон сайн мэддэггүй. Дэлгүүрийн тавиур дээр өрөөстэй олон өнгийн будагнаас өөрт зохихийг сонгох гэж удаан хугацаагаар тавиурийн дэргэд эргэлдэх юу ч биш.

Бүсгүй.мн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж