Автомашины насжилтаас хамаарч татвар нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Автомашины насжилтаас хамаарч татвар нэмэгдэнэ

Автомашины гаалийн татвар нэмэгдэх тухай шуугиан дахин дэгдлээ. Хэдэн жилийн өмнөөс ийм хуулийн төсөл санаачилсан ч УИХ-аар батлагдаагүй. Харин энэ жил 2011 оны төсвийн хуульд тусгаад байгаа аж. Онцгой албан татварын тухай хуулийн 6.3-д суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна гэж заасан юм. Үүнд:

 
/ам. долларт шилжүүлснээр/    

Д/д

Хөдөлгүүрийн
цилиндрийн багтаамж  / см3/

Ногдуулах
онцгой албан татварын хэмжээ

үйлдвэрлэгдсэн
оноос хойших хугацаа /жилээр/

0-3
жил

4-9
жил

10
ба түүнээс дээш жил

1

1500
ба түүнээс доош

500

1000

2000

2

1501-2500

1500

2000

3000

3

2500-аас
дээш

2000

2500

4000

Харин төсвийн төсөлд импортоор орж ирж буй суудлын автомашины тоо сүүлийн жилүүдэд огцом өсч, автозамын ачаалал эрс нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд нийт импортоор орж ирж буй суудлын автомашины 80 гаруй хувь нь үйлдвэрлэгдсэнээс хойш долоогоос дээш жилийн насжилттай байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна гээд онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй ч зарим зүйлийг өөрчлөх тухай заажээ. Ингээд импортоор орж ирж буй суудлын автомашины насжилтийн бүтцийг сайжруулах зорилгоор үйлдвэрлэгдсэнээс хойш 0-3 жил болж буй суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүйгээр, одоогийн хуульд тусгасан үйлдвэрлэгдсэнээс хойш дөрвөн жил эсвэл есөн жил болсон автомашин адил хэмжээний татвар төлж байгааг өөрчлөн 4-6 жил, 7-9 жил болгож, мөн хөдөлгүүрийн багтаамжийг 2500 ба түүнээс дээш гэснийг “2501-3500”, “3500 дээш” болгон өөрчлөх Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж