
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хуралдаанаа хойшлуулсан юм. Учир нь дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулахаар тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг зарим асуудлыг дахин сайтар нягтлах шаардлагатай байна гэж үзсэний дагуу ийнхүү хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.