Бизнес таны сонголт мөн үү?

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Бизнес таны сонголт мөн үү?

Бизнест ямар ч баталгаа байхгүй. Жижиг бизнес эхлэхэд учирч болох бүх эрсдлийг зайлуулах боломжгүй. Гэвч хэрвээ алсын хараатай сайн төлөвлөж, бэлтгэлтэй байвал амжилтынхаа боломжийг өсгөх болно. Жижиг бизнес эхлэхээсээ өмнө түүний давуу, сул талыг үнэлж үзэх хэрэгтэй. Дараах асуултуудыг нухацтай бодож үзэх хэрэгтэй гэж Америкын жижиг бизнесын захиргаанаас зөвлөж байна.

Та өөрөө эхлүүлж байгаа юу? Төсөл боловсруулж, цагаа хуваарилж, үйл ажиллагаагаа гүйцэтгэх бүх зүйл таны мөрөн дээр буух болно.
Янз бүрийн зан ааштай хүмүүстэй та хэр зохицож чаддаг вэ? Бизнес эрхлэгчид хэрэглэгчид, нийлүүлэгчид, ажилтнууд, банкныхан, хуульч, нягтлан, зөвлөхүүд гэх мэт олон янзын мэргэжил боловсрол, ашиг сонирхолтой хүмүүстэй ажиллах хэрэгтэй болдог. Хэрвээ бизнесийн ашиг сонирхол чинь шаардвал их зүйл шаарддаг хэрэглэгч, найдваргүй нийлүүлэгч, хайш яаж ресепшинтэй харилцаж чадах уу?
Та шийдвэр гаргахдаа хэр сайн бэ? Жижиг бизнес эрхлэгчид чухал шийдвэрийг хоромхон зуур, цаг ямагт гаргаж байх хэрэгтэй болдог.
Бизнес эрхлэхэд шаардагдах бие махбодын болон ааш зангийн нөөц чадал байгаа юу? Долоо хоног болгон 6-7 удаа 12 хүртэл цагаар ажиллаж чадах уу?
Та төлөвлөгөө, зохион байгуулалт хийхдээ хэр сайн бэ? Судалгаанаас үзвэл төлөвлөгөө муу хийснээс болж ихэнх бизнесүүд дампуурдаг. Санхүү, хөрөнгө, хуваарь, үйлдвэрлэлтээ сайн зохион байгуулах нь олон эрсдлийг хаах болно.
Эрч хүчтэй юу? Бизнес эрхлэх нь сэтгэл санааны хувьд сорилт байх болно. Заримдаа бизнес эрхлэгчид бүх зүйл мөрөн дээр нь байгаагаас шантардаг. Эрч хүчтэй, урам зоригтой байх нь шантрахгүй байхад туслах болно.
Бизнес гэр бүлд тань яаж нөлөөлөх вэ? Бизнес эхлүүлсэн эхний хэдэн жил гэр бүлийн амьдралд ачаалал ихтэй байх болно. Гэр бүлийнхэн чинь таниас юу хүсэн хүлээхээ мэддэг, мөн хэрэгтэй үед тань туслах, итгэх бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бизнес ашигтай болж эхэлтэл гэр бүл санхүүгийн хүндрэлтэй тулгарч магадгүй. Түр хугацаанд гэр бүлийн хөрөнгө болон амьжиргааны байдалд хүндрэл гарч болзошгүй.

Жижиг бизнесүүд яагаад бүтэлгүйтдэг вэ?
Жижиг бизнес хэзээ ч автоматаар амжилтанд хүрдэгүй. Бас азаас ч зуун хувь хамаардаггүй. Мэдээж жаахан аз хэзээ ч хэрэг болно. Ихэвчлэн эзэмшигчийн алсын хараа, зохион байгуулалтаас шалтгаалдаг. Тийм байлаа ч амжилтанд хүрэх баталгаа байхгүй. “Жижиг бизнесийн менежмент” номдоо Michael Ames жижиг бизнесийг бүтэлгүйтэлд хүргэдэг дараах шалтгаануудыг дурдсан.
1.    Туршлага бага
2.    Хангалттай капитал байхгүй /мөнгө/
3.    Байршил муутай
4.    Хөрөнгийн менежмент муу
5.    Үл хөдлөх хөрөнгөд хэтрүүлж хөрөнгө оруулалт хийдэг
6.    Зээлийн тохиролцоо муутай
7.    Бизнесийн орлогыг хувьдаа ашигладаг
8.    Өсөлт гэнэтийн
Gustav Berle үүн дээр:
9.    Өрсөлдөөн
10.    Борлуулалт бага
байдал гэж нэмсэн. Жижиг бизнес эхлэх ямагт эрсдэлтэй. АНУ-ын Жижиг бизнесийн захиргааны судалгаанаас үзвэл шинээр эхэлсэн жижиг бизнесүүдийн 50 хувь нь гурван жилийн дотор зогссон бол 95 хувь нь 5 жилийн дотор үйл ажиллагаагаа зогсоосон байдаг. Энэ тоо баримтаар таныг айлгах гээгүй юм шүү. Харин ямархуу бартаатай зам хүлээж байгааг сануулах гэсэн юм. Жижиг бизнес эхлүүлэхдээ учрах хүндрэлийг дутуу тооцох нь өөрөө бас нэг хүндрэл үүсгэдэг.

Давуу тал нь

Жижиг бизнес эхлүүлэхгүй байх олон шалтгаан бий. Гэхдээ зөв эрхэлбэл жижиг бизнес эрсдлийг давж чадна.
1.    Өөрийнхөө босс болно
2.    Шургуу ажиллахад өөр хүний ашгийг биш харин өөрийнхөө ашгийг нэмэгдүүлнэ
3.    Илүү их орлого олж, дээшээ өсөх бололцоотой
4.    Шинэ бизнес эрсдэлтэй хэдий ч мөн сэтгэл зүйн хувьд эерэг нөлөөтэй
5.    Шинэ зүйлсэд суралцана

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж