
Улаанбаатарт өнөөдөр цас орох учраас анхаарал болгоомжтой явахыг цаг уурчид жолооч нарт анхааруулж байна. Өнөөдөр нийслэлд өдөртөө 4 хэм хүйтэн бол шөнөдөө 8 хэм хүйтэн хонох аж. Харин маргаашнаас эхлээд хүйтний эрч чангарч шөнөдөө 13 хэмийн байх бол 13-нд өдөртөө 8, шөнөдөө 17 хэмийн хүйтэн байх гэнэ. Зөвхөн нийслэл гэлтгүй зүүн аймгуудын нутгаар цас орж, хүйтний эрч чангарах гэнэ.