
Юрисалим Хотын Захиргаа, Дүүрэг Төлөвлөлт, Барилгын Хорооноос хамгийн сүүлд гаргасан барилгын хөтөлбөрийн нарийвчилсан төслийг1967 онд Израиль болон Арабын хоорондох дайн эцэс болсон газар “Ногоон зурвас” хэмээн нэрлэгддэг Хар Хома, Писгат Зээв, Рамот зэрэг гурван хөршөөр хэлэлцжээ.
Хотын бүх хэсэгт олон салбарын барилгуудыг үргэлжлүүлэн барих болно гэж Хотын Захиргааны албаны хүмүүс мэдэгдлээ.
Гэвч барилга байшингуудыг үргэлжлүүлэн барьсаар байвал Палестин улс Израилтай энхийн хэлэлцээр хийж чадахгүйд хүрнэ гэж Палестинчууд ярьж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаяахугийн хийсэн айлчлалын уулзалтын үеэр АНУ-ын албаны хүмүүс болон Ерөнхий Сайдын хооронд дээрх барилга байгууламжийн тухай асуудал хоер талыг мухардалд оруулжээ.
Дараа нь Нэтаяаху Ням гаригт АНУ-ын Дэд Ерөнхийлрөгч Жое Байдэнтай уулзалт хийжээ. Өнгөрөгч гуравдугаар сард тэдний хооронд өрнөөд байсан дипломат маргаан Рамоттой ойролцоох Рамат Шломод 1600 орон сууц барих шийдвэр гарснаар зогссон.
Байдений хэлснээр “Израиль болон Палестин хоёр улсын аль аль нь зөвхөн нэг талыг барьсан арга хэмжээ авч болохгүй, хэрэв тэгвэл хэлэлцээрийн үр дүн шударга бус болно” гэжээ.
Бидний урам хугарч байна. Барилга байгууламж бол Израиль, Палестины хооронд хэлэлцээрийг эхлүүлэхэд саад болох зүйл юм гэж Төрийн Департаментын Хэвлэлийн Төлөөлөгч Филлип Краули хэлжээ.
Хэдий хууль ёсны дагуу ч гэлээ бүтээн байгуулалтын ажил Израиль, Палестины хооронд хэлэлцээр хийхэд сөргөөр нөлөөлж болох юм гэж нэгэн шинжээч таамаглал дэвшүүлж байна.