Тослог арьстай бол сахлаа татуургаар аваарай | News.MN

Тослог арьстай бол сахлаа татуургаар аваарай

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Тослог арьстай бол сахлаа татуургаар аваарай

Мэргэжлийн гоо сайханчид эрчүүдийн арьсыг амтат жүржтэй зүйрлэдэг байна. Учир нь эр хүний арьсанд тосны булчирхай харьцангуй олон байдаг бөгөөд жил ирэх тусам тэдний арьс нь амтат жүржийн хальсыг санагдуулам болон хувирдаг. Тэгэхээр залуу та арьсандаа анхаарал тавихгүй бол хатаж, хорчийсон жүржийн хальс шиг болно.
Та урт сахалтай болохыг хүсээгүй л бол өглөө сэрмэгцээ сахлаа хусаарай. Германы профессор Мечсаны тооцоолсноор эр хүн 55 нас хүртлээ эрүүний сахлаа ургуулах юм бол ойролцоогоор 8 метр 50 см урт сахалтай болно гэдэг тооцоог гаргажээ. Харин сахлаа хусдаг бол 55 нас хүртлээ амьдралынхаа 3350 цаг буюу 139 хоногийг энэ ажилд зарцуулдаг гэнэ.
Сахлын хутга шар үсийг ч үлдээлгүй авдаг ба арьсны хөлсний сувгийг гүнд нь хүртэл цэвэрлэдэг учир эрчүүд сахлын хутганы үнэнч фэн байдаг. Ялангуяа тослог юм уу, батга гардаг арьстай хүнд илүү тохиромжтой. Сахлын татуурга хэрэглэх бол саван түрхэж, арьсаа зөөлрүүлэх шаардлагатай. Савандахын өмнө халуун жин тавьбал илүү зөөлөрдөг. Сахлаа хусахдаа үсний ширхгийг сөргүүлж хусвал буруу ургах, арьсыг цочроодог гэмтэй.
Цахилгаан хутга хэрэглэхэд эвтэйхэн, бас хурдан байдаг бөгөөд хуурай, эмзэг арьстай хүнд тохиромжтой. Харин цахилгаан машинаар сахал хусах үед арьс цэвэр, хуурай байх шаардлагатай.
Сахлаа авсны дараа зөөлөн чанарын сүүн шингэн, эсвэл тос түрхэж байгаарай. Харин зузаан, үрэвсэлтэй тослог арьстай эрчүүд спиртэн лосьон түрхээрэй.
Сахал хуссаны дараа сахлын ус байнга хэрэглэж занших хэрэгтэй. Эрчүүд ихэнхдээ ердийн үнэртэй ус, сүрчиг хэрэглэдэг. Гэвч энэ бүтээгдэхүүн нь багагүй хэмжээний спирт агуулдаг учраас арьсыг хуурайшуулж, түлдэг юм. Нүүр цэвэрлэгчийн спиртийн агууламж 30 хувиас илүүгүй, сахлын тосонд бол 10 хувиас илүүгүй байвал л арьсанд эерэгээр нөлөөлдөг.

Харин сахлаа ургуулдаг нэгэн эл гоёлоо зөнд нь орхичихож болохгүй. Өдөр бүр самнаж, зөөлөн чанарын тос түрхэн арчилж байх хэрэгтэй. Урт сахлыг засч, янзлахад үсчний хайч хамгийн тохиромжтой байдаг.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tumur garage avna 2010-03-29 127.0.0.1

Tumur garage avna une bolon baigaa gazriig ni message-r ilgeenuu 99096353

Avatar

Acer Notebook Zarna 99825775 2010-03-29 127.0.0.1

Acer Aspire 5574 14inch Cpu Dual Core 186Ghz Ram 1Gb Hdd 120Gb DVD ComboWebcamera tseverhen hereglesen 830000-r zarna 99825775

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж