Актив пассивын удирдлага

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Актив пассивын удирдлага

Дэлхийн улс орнуудад ихэвчлэн санхүүгийн зах зээлд хөрөнгийн зах зээл, мөнгөний зах зээлийн аль нэг нь давамгайлж хөгжсөн байдаг. Манай улсын хувьд хөрөнгийн зах сайн хөгжөөгүй, санхүүгийн зах зээлийн дийлэнх хувийг банкны салбар төлөөлж байгаа.

Банкны секторын хувьд олон төрлийн санхүүгийн үйлчилгээг харилцагчдад ойрхон, найдвартай хүргэх бөгөөд банкуудын санхүүгийн эцсийн үр дүн нь актив пассивыг зөв байршуулахад оршиж байгаа юм.

Арилжааны банкны тайлан балансыг богино хугацаагаар тооцож, арга хэмжээ авч байх нь үр ашигтай. Гэвч актив болон эх үүсвэр нь тэр бүр тодорхой хугацаанд тэнцэж байх нь ховор. Иймээс актив пассивын төлөгдөх дундаж хугацааг тооцож, түүнийг зохицуулж байх нь актив пассивын удирдлагын нэг арга юм. Үүний тулд эхлээд актив пассивын дундаж хугацааг актив пассив төрөл тус бүрээр тооцно. Банкны актив пассивын эргэн төлөгдөх, барагдах хугацаагаар нь харуулсан сар бүрийн тайлан балансыг хугацааны хандлагыг ашиглан  актив пассивын дундаж хугацааг актив пассив төрөл тус бүрээр болон багцын хувьд тооцсон.

Энэ нь активын жигнэгдсэн дундаж хугацаа нь пассивын жигнэгдсэн дундаж хугацаатай тэнцэхгүй байна. Өөрөөр хэлбэл активын үргэлжлэх хугацаа пассивыхаас их байна. Энэ тохиолдолд банк хүүгийн рисктэй учирна. Эерэг үргэлжлэх хугацааны GАР-тай үед хүүгийн өсөлт нь капиталын зах зээлийн үнэлгээг бууруулахад хүргэдэг. Учир нь активын үнэлгээ нь пассивынхаас түргэн буурдаг.

Duration GAP буюу Жигнэсэн дундаж хугацааны зөрүү эерэг сөрөг байх үед хүүгийн түвшин өсөх, буурах нь орлогод нөлөөлдөг. Зарим банкны хувьд эерэг Dgap байгаа бөгөөд хүүгийн өсөлттэй үед активын зах зээлийн өртгийг бууралт нь пассивын зах зээлийн өртгийг бууралт, өөрийн хөрөнгийн өртгийн бууралтаас их байна. Харин хүүгийн бууралтай үед активын зах зээлийн өртгийг өсөлт нь пассивын зах зээлийн өртгийг өсөлт, өөрийн хөрөнгийн өртгийн өсөлтөөс их байна. Үүнийг үндэслэн цаашид орлогын өсөлтөд тулгуурлан актив пассиваа зохицуулж удирдах шийдвэр гаргана.

Актив пассивын удирдлагад хүүгийн өөрчлөлт чухал нөлөөтэй. Хүүгийн өөрчлөлтөөс болж орлого, зарлага хэлбэлзэхэд хүрдэг учир актив пассивын харьцааг уялдуулан удирдсанаар гарах эрсдэл багасна. Банкны тайлан тэнцэл  Актив пассивыг хүүгийн мэдрэмжтэй байдлаар нь ангилсан шинжилгээ GAP хийсэн. Банкны актив пассивын эрсдэлийг удирдах нь үйл ажиллагааг хүүгийн түвшний өөрчлөлтийн мэдрэмжид тулгуурлан авч үздэг. Зарим банкны хувьд сөрөг GAP буюу хүүгийн мэдрэмжтэй актив нь хүүгийн мэдрэмжтэй пассиваасаа бага байна. Зарим банкны хувьд эерэг GAP буюу хүүгийн мэдрэмжтэй актив нь хүүгийн мэдрэмжтэй пассиваасаа их байна. Үүнийг үндэслэн хүүгийн орлогын өсөлтийг бий болгох загвар боловсруулан шийдвэр гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай.

Актив пассивийн удирдлагын гол зорилго нь ашигт ажиллагаа, төлбөрийн чадвар хоёрын тэнцвэрт байдал юм. Ямар төвшинд байвал илүү үр дүнтэй вэ гэдгийг тодорхойлох. Тухайн банкны зорилгоос хамаарч ашигт ажиллагаа, төлбөрийн чадвар өөр өөр байдаг. Хоорондоо урвуу хамааралтай.

Өнөөгийн байдал
Өнөөгийн байдлаар арилжааны банкууд актив пассивын хосолсон удирдлагын аргуудыг ашигладаггүй,  зарим банкууд судалгаа шинжилгээ хийдэг боловч шийдвэр гаргалтанд ашигладаггүй байна. Зарим банкны хувьд Gap менежментийг тооцдог боловч эерэг сөрөг Gap-тай үед ямар арга хэмжээ авах, хүүгийн мэдрэмжтэй актив пассивын зөрүүг тэнцүүлэх ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Бусад арилжааны банкуудын хувьд GAP тооцсон, ашигладаг банкууд байхгүй байна.

 Оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох
Арилжааны банкны актив, пассивын оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх боломж, арга замыг тодорхойлохын тулд актив пассивын удирдлагыг хэрэгжүүлэх боломжит хувилбаруудыг тодорхойлох явдал юм. Үүний тулд:
Жигнэсэн дундаж хугацааны аргыг ашиглах
Активуудаа үнэт цаасчлах
Зээлийн борлуулалт хийх
Шугаман програмчлал зэрэг байж болно.
Эдгээрээс алийг нь ашиглавал хэрэгжих боломж байгаа эсэх /Зөвлөмж/

Зээлийн борлуулалт
Зээлийн борлуулалт хийх арга нь Гадаад улс орнуудад нилээд хөгжсөн бөгөөд яаралтай эх үүсвэр шаардлагатай банк нь өөр банкинд зээлээ зарж эх үүсвэр олж авна. Энэ нь худалдаж байгаа талд яаралтай эх үүсвэр олох, нөгөө талаас худалдан авч байгаа талд хямд, зардал бага орлого олох боломж нэмэгдэх юм.
Активуудыг Үнэт цаасчилах

Активуудыг Үнэт цаасчилах нь Монголын нөхцөлд арай илүү хэрэгжих боломжтой үр дүнтэй арга гэж үзэж байна. Арилжааны банкууд өөрийн активуудаа барьцаалан үнэт цаас гаргана гэсэн үг юм. Энэ нь арай илүү хэрэгжих боломжтой, амьдралд ойрхон арга юм.

Санхүү Эдийн Засгийн дээд сургууль, MBA хөтөлбөр, магистрант:  Б.Баасанжав
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж