Монголын үндэсний компани “Энержи ресурс” олон улсын зах зээл дээр гарч анхдагч зах зээлээс хөрөнгө босгохоор Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж эхэлсэн билээ. Аравдугаар сарын 13-нд арилжаагаа эхлүүлсэн ба тус компанийн 975 дугаартай хувьцаа анх 7,02 хонконг долларын үнэтэй байсан юм. Тэгвэл өнөөдрийн 11.30 цагийн байдлаар хувьцааны ханш 8,50 хонконг доллар болсон байна. Одоогийн байдлаар хувьцааны хамгийн өндөр ханш 9,30 байгаа юм. Өнгөрсөн сарын 13-ны өдрийн арилжаагаар 975-ын ханш ийм хэмжээнд хүрч байлаа.
Та дараах графикаас 975 хувьцааны ханшийг харна уу.