Төв банк 20,3 сая ам.доллар худалдаж авав

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Төв банк 20,3 сая ам.доллар худалдаж авав

Монголбанк уламжлал ёсоор өнөөдөр ам.долларын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар 20,3 сая ам.доллар Төв банк худалдаж авсан байна. Арилжааны банкууд энэ удаагийн дуудлага худалдаагаар 25 сая 750 мянган ам.доллар худалдах санал гаргасан байжээ.

Валютын дуудлага худалдаа долоо хоногт хоёр удаа болдог бөгөөд дараагийнх нь пүрэв гаригт болох юм. Төвбанк валютын ханшийн тогтворгүй байдал, огцом хэлбэлзэл үүссэн нөхцөлд саармагжуулах зорилгоор гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан интервенц хийдэг. Энэ нь Монголбанк арилжааны банкуудын санал болгосон валютын тодорхой хувийг заавал худалдаж авах эсвэл худалдана гэсэн үг биш бөгөөд үүнийг тухайн үеийн захын нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэдэг.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж