Нинжа нар 780 кг алт тушаажээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Нинжа нар 780 кг алт тушаажээ

Улсын хэмжээнд 18 аймгийн 100 гаруй цэгт 35.1 мянган гар аргаар ашигт малтмал олборлогч байгаа аж. Тэд 2008 онд нийт 564 килограмм алт Монголбанкинд худалдсан байна. Тэгвэл өнгөрсөн жил 400 килограмм цэвэр, 380 гаруй килограмм бохир алтыг Монголбанк болон арилжааны банкинд худалджээ. Иргэдээс Төв банкинд тушаасан алтны хэмжээ өсөх хандлага ажиглагдаж байгаа аж. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар оноосноор алт тушаалт багасаад байсан. Харин уг татварыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс авахаа болих учир алт тушаалт ч улам нэмэгдэх байх гэсэн найдвар байгаа юм. 

Ж.Гэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж