Оюутан залуусын гадаадын их, дээд сургуулиудад суралцаж, олон улсын стандартад нийцсэн боловсрол олж авах сонирхлыг дэмжих зорилготой олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд “Чингис хаан” зочид буудалд боллоо.
“Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг- 2010” үзэсгэлэнд гадаадын 30 орчим их, дээд сургууль, колллежийн Монгол дахь албан ёсны түншүүд оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр гадаадын их, дээд сургуулиудад хэрхэн хямд зардлаар чанартай боловсрол эзэмшиж болох, олон талт тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах гэхчлэн оюутан залуусын мэдэхийг хүссэн олон асуултад хариулт өгч байсан юм. Тус яармагийн нэг онцлог бол 30-аад их, дээд сургуулийн доктор, профессорууд оролцож, сонирхсон хүмүүст сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж байсан нь үзэсгэлэнд ирсэн зочдод итгэл үнэмшлийг илүүтэй төрүүлж байв. Үзэсгэлэнд оролцсон бүх сургуулиуд тус тусын үйл ажиллагаа, онцлогийн талаар мэдээлэл өгөхөөс гадна мөн хурлын танхимд ээлжлэн сургуулийнхаа талаар 20 минутын илтгэл тавьж байлаа. Энэ үеэр зарим нэг байгууллагаас зарласан асуулт , хариултын тэмцээн, хэлний бэлтгэлд үнэ төлбөргүй сурах эрхийг хожих сугалаат үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Д.Гэрэлчимэг