
Уралдааны эхнээс тэргүүллийг олж авсан Сэбастьян Виттэл хамгийн хурдан нь байж торох зүйлгүй түрүүлжээ. Ингэснээр сүүлийн гараанд аварга тодорно. Сүүлийн 5 жил Бразилын гран прид түрүүлсэн нисгэгч аварга болж байжээ. 2009 онд Жэнсон Баттон Браун багт, 2008 онд Льюс Хамилтон МакЛарэн багт, харин 2007 онд Фэрраригийн Кими Райкконэн энэ гараанд түрүү авч байжээ. Нийлбэр дүнгээр нисгэгчдийг тэргүүлж байгаа Алонсо 3 дахь удаагаа аварга болохоор уралдаж байгаа. Хэрэв Марк Вэббэр 5-с хойш байранд орон, Алонсо эхний 3-н байранд орсон тохиолдолд Фэрнандо Алонсо сүүлийн гарааг үл харгалзан аварга болох байсан юм.
Энэ гараанд 4-р байрт орсон Льюс Хамилтоны машин бэлтгэлийн үед сайн байсан ч уралдааны замд шилдэг нь байсангүй. Дараагийн 7 хоногт болох Абу Диабигийн гарааг Алонсо Вэббэрээс 8, Виттэлээс 15 онооны илүүтэй эхлүүлнэ. Храин Хамилтон тэргүүлэгчээс 24 оноо алдсан учраас түүнд боломж бараг байхгүй гэсэн үг.
Бразилын гранпригийн дүн :
1. Сэбастьян Виттэл(Герман) Рэд Булл – Рэно 1:33:11.803
2. Марк Вэббэр (Австраль) Рэд Булл – Рэно +00:04.243
3. Фэрнандо Алонсо (Испани) Феррари +00:06.807
4. Льюс Хамилтон (Англи) МакЛарен +00:14.634
5. Жэнсон Баттон (Англи) МакЛарен +00:15.593
Нисгэгч:
1. Фэрнандо Алонсо (Испани) Феррари 246 оноо
2. Марк Вэббэр (Австраль) Рэд Булл 238 оноо
3. Сэбастьян Виттэл(Герман) Рэд Булл 231 оноо
4. Льюс Хамилтон (Англи) МакЛарен 222 оноо
5. Жэнсон Баттон (Англи) МакЛарен 199 оноо
Зохион бүтээгчдийн цом:
1. Рэд Булл – Рэно 469 оноо
2. МакЛарен – Мерседэс421 оноо
3. Феррари 389 оноо
4. Мерседэс 202 оноо
5. Рэно 145 оноо