Б.Шүүдэрцэцэг номын сан байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Б.Шүүдэрцэцэг номын сан байгуулжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн тэргүүлдэг “Булган сүүлтэй бүсгүйчүүд” клуб Сүхбаатар дүүргийн IX хороонд номын сан байгуулж өгчээ.

    “Булган сүүлтэй бүсгүйчүүд” клубийн бэлэглэсэн номын жагсаалтад сүүлийн хоёр жилд “Шилдэг ном”-оор шалгарсан “Монголын хүүхдийн шилдэг уран зохиолын дээж” цуврал, “Бяцхан хоббитуудын адал явдал”, Монгол ардын шилдэг үлгэр”, “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” зэрэг сонирхолтой хүүхдийн номууд, гадаад хэл, эрүүл мэндийн зөвлөгөө, дэлхийн шилдэг хүүрнэл зохиолууд, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бүтээлүүд болон “Sity night”, “Up-town”, “Гялбаа” сэтгүүл зэрэг 500 гаруй мянган төгрөгийн ном багтжээ. Энэхүү хүмүүнлэг үйлсэд “Sity night” сэтгүүлийнхэн нэгдэж, 10 дугаараа бэлэглэжээ.

    С.Сүндэр

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж