NASA 2012 оны сүйрлийг “хойшлуулжээ” | News.MN

NASA 2012 оны сүйрлийг “хойшлуулжээ”

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

NASA 2012 оны сүйрлийг “хойшлуулжээ”



2012 онд ертөнцийн сүйрэл болно гэж залхтал шуугисан. Ямар шалтгаанаар, яагаад сүйрэх гэж байгаа тухай баримт таамгийг ч төрөл бүрээр нь дэвшүүлэн нотолгоожуулсан. Хүн төрөлхтний мөхлийн талаархи энэ олон таамаг, цуу яриаг сонссоор эрдэмтэд залхсан бололтой. НАСА-ийн эрдэмтэд дэлхийн сүйрэл үнэхээр болох эсэхийг шинжлэх ухааны үүднээс судлан тайлбар хийжээ. Юутай ч 2012 онд ямар нэг муу зүйл болохгүйг НАСА-ийн эрдэмтэд баттайгаар мэдэгдсэн байна. Дэлхийн бусад эрдэмтэд ч энэ онд ямар нэг онцгой аюул болохгүй гэдэгг итгэлтэй байгаа аж. Тэд, нар мандаж, жаргаж байгаа үед ямар нэг аюул тохиохгүй. Ойрын дөрвөн тэрбум жилд л лав манай гаригт нүүрлэж буй аюул байхгүй гэдэгт итгэж болно хэмээсэн байна.


 


2012 оны дэлхийн сүйрлийн тухай таамналыг анх эртний Шумерийн одон орончдын нээсэн Нибира гаригтай холбон тайлбарлаж байсан. Уг гариг дэлхийг чиглэн хурдтай хөдөлж буй нь гариг, дэлхийн мөргөлдөөнийг үүсгэж сүйрлийн шалтгаан болно гэж байв. Анх сүйрэл 2003 оны тавдугаар сард тохионо гэж тооцоолсон байсан. Гэвч тухайн өдөр сүйрэл болох хугацаа ямар ч хувирал, сүйрэлгүй өнгөрөхөд шуугиан дэгдээгчид “ертөнцийн төгсгөл”-ийг 2012 он болгож хойшлуулсан. Цаг хугацаа өнгөрөх тусам сүйрлийн тухай шуугиан цөөнгүй хүнийг сандрааж буйг шуугиан дэгдээгчид анзааран ертөнц сүйрэхээс өөр замгүй болж буй мэт олон янзын хувилбар, таамгийг баримтжуулан, үнэмшилтэй болгон цацаж байв.


Тухайлбал, Майягийн индианчуудын үечилсэн цаг тооны бичиг 2012 онд дууссан нь ертөнц суйрнэ гэсэн үг хэмээн хэсэг тайлбарлав. Мөн Нибира эсвэл Икс гариг бас Эрида гаригууд дэлхийтэй ойртож байгаа нь сүйрэлд хүргэнэ гэж ч шуугисан. Гэвч эдгээр нь бүгд адилхан домог гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Хэрэв огторгуйн дээрх биетүүд үнэхээр байсан бөгөөд дэлхийд аюул учруулахуйц бол одон орончид хэдийнэ ажиглан судлах нь гарцаагүй. Тийм том хэмжээтэй огторгуйн биетийг өнөө үед “зэвсэглээгүй” нүдээр ч ажиглан харах боломжтой. Жирийн хүмүүс болон мэргэжлийн одон орончид ч огторгуйн зүгээс ямар нэг аюулт биетийг олж хараагүй. Энэ нь тийм зүйл байхгүй учир ямар ч муу зүйл тохиолдохгүй гэсэн үг.


Харин Эридагийн хувьд, ийм гариг үнэхээр байдаг. Гэхдээ уг гаригаас айн санаашрах зүйлгүй. Эрида нь нарны аймгийн хамгийн алслагдсан хязгаар дээр оршдог одон гариг. Биднээс тэрбум км-ийн алсад оршдог.


Тэрбум жилийн хугацаанд ч Майячуудын цаг тооны бичигтэй холбоотой таамналыг судалж үзэх юм бол бусад хуанлийн л адил тодорхой цаг хугацаан дээр төгссөн нь ойлгомжтой. Та ханандаа өлгөсөн хуанлигаа хар даа. Магадгүй 2010 оны 12-дугаар сарын 31-нд дуусч байгаа байх. Гэвч цаг тооны бичгийн хугацаа дуусахад хүн төрөлхтний амьдрал дуусгавар болно гэсэн санаа хэний ч толгойд орохгүй нь лав. Майячууд ч дуусашгүй үргэлжлэх хуанли зохиож чадаагүй нь мэдээж. 2012 оны 12 дугаар сарын 21-нд тэдний зохиосон хуанлийн ээлжит үечлэл л дууссан. Харин дараа нь хуанли яг л танайд байгаа шиг үргэлжлэх ёстой байсан. Туйлуудын өөрчлөлтийн дүнд дэлхийн төв 180 градус хүртэл эргэж болох аюулыг ч НАСА-ийн эрдэмтэд үгүйсгэжээ. Дэлхийн ротаци болох боломжгүйг эрдэмтэд батлан өгүүлсэн байна. Дэлхийн соронзон талбайн туйлшралт жам ёсоороо өөрчлөгдөж буй. Туйл 400 мянган жил тутамд өөрчлөгддөг. Гэхдээ эл өөрчлөлт дэлхийн амьдралд ямар ч “гэмтэл” учруулахгүй. Ямар ч тохиолдолд ойрын мянган жилд өөрчлөлт гарахгүй гэж тооцоологдсон байна.

Үргэлжлэл…

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hudalch 2010-03-29 127.0.0.1

terbum km zaid baidag gechjee bas whahhahahhahaha

Avatar

Tumur garage avna 2010-03-29 127.0.0.1

Tumur garage avna une bolon baigaa gazriig ni message-r ilgeenuu 99096353

Avatar

Acer Notebook Zarna 99825775 2010-03-29 127.0.0.1

Acer Aspire 5574 14inch Cpu Dual Core 186Ghz Ram 1Gb Hdd 120Gb DVD ComboWebcamera tseverhen hereglesen 830000-r zarna 99825775

Avatar

Зочин 2010-03-29 127.0.0.1

Narnii aimgiiin xamgiin zahad terbum km – iiin zaind bdag gechijeee xaxaxa

Avatar

Зочин 2010-03-29 127.0.0.1

Сүйрэлээ гээд яахав дээ сансарт өөрсдөө нисч чадахгүйгээс хойш Сүйрвэл бүгд л сүйрнэ сүйрэхгүй бол бүгдээрээ л сүйрэхгүй тийм учраас айх аюулгүй тайван амгалан аж төрцгөө

Avatar

Zochin 2010-03-29 127.0.0.1

Bayrlalaa setgel amarlaa bid nar ch yaj ve ur huuhduud yana daa gej dandaa zowdog bailaaTsuuhun ch gesen saihan medee sonsoh saihan yum bna shuuAmjilt husei

Avatar

freecallmn 2010-03-29 127.0.0.1

Hizgaargui yarih erh chelee www Freecall mn

Avatar

b 2010-03-29 127.0.0.1

ene hudal medee taraadag nohdod hariutslag tootsmoor ymaa hudlaa humuusiin setgel sanaagaar toglood p***a

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж