Хойд Солонгосын дуу хууль бус

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын дуу хууль бус

Өмнөд Солонгосын дээд шүүх БНАСАУ-ын дэглэмийг магтан дуулсан хөгжмийн бүх бүтээлийг өөрийн орны аюулгүй байдалд занал учруулж байна гэж үзээд хориглосон тухай энэ сарын 8-нд Agence France-Presse мэдээлжээ.

Шүүхийн шийдвэр нь үггүй хөгжмийн бүх зохиолд хамаарч байгаа ба  хуулийг зөрчвөл хоёр жил хүртэл хорих ялаар шийтгэх аж. Сонг нэртэй нэгэн идэвхтний хэрэг ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Тэрээр БНАСАУ-ыг магтсан материалыг тараахыг хориглосон хуулийг зөрчөөд 2008 онд шүүхэд шилжжээ. Шүүх түүний  дуу нь үггүй байсан учир сурталчилгаа болж чадахгүй гэсэн үндэслэлийг эхлээд зөвтгөсөн байлаа.

Хожим яллагчид шүүхийн шийдвэрийг даван заалдсан ба Даван заалдах шүүх Хойд Солонгосын хөгжмийн бүтээлүүд нь үггүй байлаа ч гэсэн Өмнөд Солонгос хүний аюулгүй байдалд занал хийсэн утга агуулгыг харуулж байна гэж үзсэн байв. Өмнөд Солонгосын Дээд шүүх даван заалдах шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн Хойд Солонгосын сүлд дуу ба марштай 14 файл хадгалж байсных нь төлөө Сонгийг дөрвөн жилээр хорих болжээ.

Өмнөд Солонгосын эрх баригчид БНАСАУ-ыг магтсан ямар ч материалыг тараахыг хориглосон байгаа бөгөөд хууль зөрчигчдийг урт хугацаагаар шоронд хорьдог ажээ. Энэ жилийн наймдугаар сард Өмнөд Солонгос өөрийн иргэдэд БНАСАУ-ын явуулдаг Uriminzok ("Манай ард түмэн") Тwitter-аккаунтыг хаасан байв.  Үүнээс нэг долоо хоногийн өмнө YouTube дээр Twitter дэх аккаунттай болсноо Пхеньян албан ёсоор мэдэгдсэн байв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж