
Ливаны террорист бүлэглэл “Хезболлах” нисгэгчгүй хэд хэдэн онгоц ба ердийн нэг онгоцыг Иранаас авсан тухай Кувейтын “А-Сирири” сонинд бичжээ. Ираны дэглэмийн эсрэг нэртэй энэ сонины “Хезболлах” дахь эх сурвалж энэ тухай мэдээлээд одоо тус бүлэглэл гурван төрлийн нисгэгчгүй онгоцтой гэв.
Эдгээр онгоцнуудыг Ливаны зүүн хэсэгт байрлуулсан байгаа ба тэднийг ашиглахдаа тулбал Ираны дээд удирдагч аятолла Хаменеигээс зөвшөөрөл авах гэнэ. “Хезболлахын” удирдагч шейх Насралаа саяхан Израиль шинэ зэвсгээр занал хийж байсан нь эдгээр онгоцнууд бололтой.