Солонгосын уран гулгагч богино үзүүлбэрийнхээ дараа тэргүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.02.25-нд нийтлэгдсэн

Солонгосын уран гулгагч богино үзүүлбэрийнхээ дараа тэргүүлж эхлэв

Ванкуверийн олимпийн эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан богино үзүүлбэртээ Солонгосын уран гулгагч Ким Ю На 78,50 оноо авснаар одоогоор тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Хоёрдугаар байранд Японы уран гулгагч Мао Асада 73,78 оноотой, гуравдугаар байранд Канадын уран гулгагч Жоанни Рокет 71,36 оноотой байна гэж Ванкуверийн албан ёсны сайтад мэдээлжээ. 19 настай дэлхийн аварга Ким Ю На гараагаа амжилттай эхэлж өөрийн гүйцэтгэлээ гайхалтай чадварлаг хийсэн бөгөөд тэр энэ бүхэндээ туйлын сэтгэл хангалуун байна гэж дээрх эх сурвалжид тэмдэглэжээ. Тамирчдын дараагийн шатны чөлөөт үзүүлбэрийн тэмцээн хоёрдугаар сарын 26-нд болно.
                                                                                                                     Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж