Ван дэр Ваарт шилдгээр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Ван дэр Ваарт шилдгээр шалгарчээ

Английн премьер лигийн хамгийн ашиг тусаа өгч байгаа наймаагаар нэрлэгдэж байгаа Недерландын шигшээгийн хагас хамгаалагч Ван дэр Ваарт 10 сарын шилдэг тоглогчоор шалгарсан байна. Зуны наймааны цонх хаагдах цаг мөчтэй зэрэгцэн Реал мадридаас өөрийн болгосон Тоттэнхэм түүний ачаар 4 тоглолтонд маш чухал ялалтыг авсанаас гадна Аваргуудын лигт ч гол тоглогч болгон ашиглаж байгаа. Ийнхүү өнгөрсөн 10 сард Астон Виллаг хожиход 2 гоол оруулсан, Эвэртон клубээс нэг оноо зулгаахад тэнцээний гоолыг оруулсан гээд ер нь бүх оролцсон тоглолтондоо гол дүр нь байсаар ирсэн түүнийг багтаа тун чухал үед ашигтай тоглолтыг үзүүлсэнд нь Английн хөлбөмбөгийн холбооноос олгодог сарын шилдэг тоглогчын шагналыг гардуулан өгсөн байна. Харамсалтай нь сүүлийн 2 тоглолтонд 2 хожигдол хүлээгээд байгаа Харри Реднаппын багт Недерланд залуу ач тусаа өгөөгүй. Өнөө шөнө Тоттэнхэм талбай дээрээ Сандэрлэнд клубыг хүлээж авах тоглолтонд түүнээс ихээхэн зүйл харах нь тодорхой юм.

Мөн 10 сарын шилдэг дасгалжуулагчаар Эвэртон клубын Дэвид Мойс тодорч хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан байна. Шилдэг болох ч шантай хүн. Лигийн эхний 6 –тоглолтонд 3 хожигдол, 3 тэнцээг аваад байсан түүний баг өнгөрсөн 10 сарын 2 –ны өдөрөөс эхлэн гайхалтай сэргэлтийг хийж чадсан юм. Бирмингэм, Ливэрпүүл, Стоук Сити зэрэг хүчирхэг клубуудээс бүтэн оноо авч харамсалтайгаар Тоттэнхэмд 2 оноо алдсан ч Чэлсигийн хамт 10 сард 10 оноо авсан шилдэг багаар тодорсон байна.Мойсын хувьд 8 жил Эвэртонг удирдахдаа энэхүү шагналыг 3 –дахь удаагаа хүртэж байгаа нь энэ юм.

Score studio.      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж