Татварын Ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоог бүртгэж иргэдийг урамшуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Хэлэлцүүлэгт ТЕГ-ын дарга Ц. Оюунбаатар, дэд дарга Ж.Батбаяр, Ч.Жигжид болон ҮТА-ны бусад удирдах бүрэлдэхүүн, МҮХАҮТ-ын орлогч дарга Ц. Янсанжав нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
ТЕГ-ын дарга тус хуулийн төслийг хэлэлцэж батлуулснаар далд эдийн засгийг ил гаргах, ингэснээр монголын эдийн засгийг эрүүлжүүлэх, авлига хээл хахуулийг таслан зогсоох, татварын орчинг боловсронгуй болгож, татварын бааз суурийг өргөтгөх, өнөөдрийн хяналтгүй хийгдэж байгаа асар их бэлэн мөнгөний гүйлгээг хяналтанд оруулах, улмаар ард иргэдийг урамшуулах зэрэг олон талын ач холбогдолтой хууль болно гэж хэлсэн юм. Мөн Монгол Улсад өнөөдөр далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ийн 30 хүртэлх хувийг эзэлж байна гэсэн эрдэмтдийн судалгаа гарсан. Далд эдийн засгийн хэмжээ их байх нь бизнесийн орчны эрх зүйн зохицуулалт, төрийн байгууллагуудаас эдийн засаг нийгмийн бүх чиглэлээр бизнес эрхлэгчдийг албан секторт хамааруулан бүртгэлжүүлж, үйлчилгээ үзүүлэх ажлын төвшин зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байдаг. Иймд далд эдийн засгийг бууруулах чиглэлээр төрийн байгууллагуудаас хийж болох томоохон ажлуудын нэг нь Бэлэн ба бэлэн бусаар хийх төлбөр тооцоонд хяналт тавих тогтолцоог бий болгох явдал. 2009 оны сүүлээр бид энэхүү хуулийн төслийг боловсруулан Засгийн газарт өргөн барьсан. Энэ асуудалд Засгийн газар ач холбогдол өгч Монгол Улсын эдийн засаг , нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Татвар хураалтын үйл ажиллагааг боловсронгуй болгож, татвар төлөгчдийг татварт хамруулах төвшинг дээшлүүлэх, бэлэн ба бэлэн бусаар хийж байгаа төлбөр тооцоог бүртгэлжүүлж, далд эдийн засгийн нөлөөллийг багасгах” арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан байгаа гэв.
Бэлэн ба бэлэн бусаар хийх төлбөр тооцооны тухайд өнөөгийн хөгжингүй улс орнууд ач холбогдол их өгч, өндөрт тавьж байгаа аж. ОХУ, Словак, Тайвань, Швед, БНСУ улсууд Бэлэн ба бэлэн бусаар хийх төлбөр тооцоонд кассын машиныг ашиглах тухай хууль баталж, кассын машин хэрэглэх боломжгүй жижиг салбарууд болон хувь хүмүүст бэлэн мөнгөний тасалбар хэрэглэхийг зөвшөөрч, тасалбар олголтыг урамшуулах зорилгоор татварын хөнгөлөлт эдлүүлэх болон хонжворт сугалаа явуулах зэрэг аргуудыг хэрэгжүүлж байгаа нь зохих үр дүнд хүрч байгаа юм байна. Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоог бүртгэлжүүлэх тогтолцоонд хэрэглэгч буюу худалдан авагч, хэрэглэгчид хандсан жижиглэнгийн худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, мөн бэлэн мөнгөний гүйлгээний оператор, татварын алба гэсэн дөрвөн этгээд оролцох бөгөөд хэрэглэгчид чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нь хэрэглэгчид төлбөрөө хийсэн тухай тасалбарыг заавал өгөх үүрэгтэй байх аж. Бэлэн мөнгөний оператор нь тухайн гүйлгээнд үл давтагдах зөвшөөрлийн дугаар олгоно. Үүгээр гүйлгээний мэдээлэл татварын албаны мэдээллийн баазад дамжуулагдаж байх ёстой. Мөн бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн хүнийг тасалбараар нь урамшуулах зорилгоор улирал бүр тухайн иргэнд 500 000 төгрөгийн гүйлгээний дүнгийн 2 хувийг буцаан олгосноор иргэдийн хяналт идэвхтэй байх болно гэж үзэж байна.

Г.Дарь