Экспортын 28,4 хувийг нүүрс эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Экспортын 28,4 хувийг нүүрс эзэлж байна

Монгол Улс оны эхний арван сард нийт 64 оронд бараа экспортолжээ. Экспортын 84.5 хувь нь БНХАУ-д, 5.2 хувь нь Канад улсад, 2.9 хувь нь ОХУ-д, 2.6 хувь нь Их Британи улсад, 1.2 хувь нь БНСУ-д, 1.1 хувь нь Итали улсад, 0.9 хувь нь ХБНГУ-д ногдож байгаа аж. Нийт экспортын 94.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс эзэлж байна.

  Экспортын дүнд өндөр хувийн жин эзэлж буй эрдэс бүтээгдэхүүний экспортыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 888.1 сая ам.доллар, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 15.8 сая ам.доллар, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүнийх 8.4 сая ам.доллар, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэлийнх зургаан сая ам.доллар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 5.5 сая доллар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх 4.5 сая ам.доллараар тус тус өсчээ. Харин үнэт ба хагас үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийнх 134.2 сая ам.доллар, ургамлын гаралтай бүтээгдэхүүн болон машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх тус бүр 3.6 сая ам.доллар, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийх 0.2 сая ам.доллараар буурсан байна.   Нийт экспортод нүүрс 28.4 хувь, зэсийн баяжмал 27.9 хувь, төмрийн хүдэр 8.6 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.8 хувь, боловсруулаагүй нефть 5.5 хувь, цайрын хүдэр, баяжмал 4.2 хувь, жоншны хүдэр, баяжмал 2.3 хувь, самнасан ноолуур 2.1 хувь, молибдений хүдэр, баяжмал 1.9 хувь, бусад бүтээгдэхүүн 12.3 хувийг эзэлжээ.

 Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж