“ВР” аюулгүй байдлыг орхисон уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

“ВР” аюулгүй байдлыг орхисон уу?

Дөрөвдүгээр сард болсон ослоор 11 хүн амиа алдаж, далайд их хэмжээний газрын тос алдаж, байгаль орчныг сүйтгэсэн “British Petroleum” компанийг далайн гүний цооногт гарсан ослоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэдгийн АНУ-ын шинжээчид тогтоосон билээ. Шинжээчдийн үзэж буйгаар компанийн зүгээс цементийн чанар муудсаныг мэдэж байсан ч мөнгө хэмнэх үүднээс аюулгүй байдлыг уландаа гишгэсэн гэж буруутгаж байгаа юм. Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нээлттэй сонсгол хийхийг шаардсан билээ.

Газрын тос алдагдсан явдалтай холбоотойгоор байгуулагдсан долоон гишүүн бүхий коммиссын хурлын үеэр коммиссын ахлагч Фред Бартлит “ВР” компанийг хамгаалсан мэдэгдэл хийжээ. Түүний хэлснээр энэ явдлын талаар компанийн хийсэн тайлбарын 90 хувь нь үнэн зөв байсан гэжээ. Ямартай ч түүний үзэж буйгаар “British Petroleum” компани өртөг хэмнэхийн тулд доголдлыг хайхрахгүй орхиогүй аж.

Компанийн хэлснээр нийт 39,9 тэрбум ам.долларыг байгаль орчныг нөхөн сэргээх ажилд зарцуулжээ. Цооногийг хаах ажлыг ахалсан Боб Дадли өнгөрсөн сард “BP”-гийн ерөнхий захирал болсон билээ. Зарцуулсан 39,9 тэрбум ам.долларын 20 тэрбум нь АНУ-ын зүгээс шаардсан нөхөн олговор юм. Цооногийг долдугаар сарын 15-нд таглаж, есдүгээр сард бүрэн хэмжээгээр битүүмжилсэн. Цооногийн дэлбэрэлтээс болж далайд 200 сая галлон /757 сая литр/ газрын тос асгарсан байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж