Нууцлаг хосуудын романтик үнсэлт

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Нууцлаг хосуудын романтик үнсэлт

Цус сорогчдын түүхийг өгүүлдэг “Twilight” цуврал киноны жүжигчид болох Robert Pattinson, Kristen Stewart нарын хайр сэтгэлийн холбоотой тухай эртнээс шуугих болсон. Тэд Бразилд киноны төгсгөлийн ангийн зураг авалтаа хийлгэсэн ба уг хэсэгт хосууд бал сараа тэмдэглэж буй тухай гардаг байна. Тэдний хамтдаа бүжиглэж, үнсэлцэж буй зургууд нэтээр цацагдаж, фэнүүдийнх нь сонирхлыг татаад байна.

Хосуудыг ирэх арванхоёрдугаар сард хуримаа хийх болсон тухай мэдээлэл өнгөрсөн сард сайтуудад нийтлэгдэж байсан ч тэдний зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тэднийг хуримаа ёслолоо тун нууцлаг цөөн тооны хүмүүс оролцуулан хийхээр төлөвлөж байгаа, хуримын бөгж солилцохгүй, харин хайрын бэлэгдэл болсон шивээс хийлгэхээр болсон хэмээн LOOK сэтгүүл мэдээлсэн юм.

Н.Наран

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж