13 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

13 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэнэ

Оюу толгойн хөрөнгө оруулалтаар 13 мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт  880 хүн тутмаас нэгхүнийг сургахаар тогтоосон квот ёсоор Дундговь аймгаас 58 иргэн хамрагдах боллоо. Бүрэн бус дундаас дээш боловсролтой, 24-өөс дээш насны залуучуудыг цахилгаанчин, гагнуурчин, зам, барилга, уул уурхай, ХАА-н фермерийн зэрэг мэргэжлээр 9-21 сарын хугацаанд сургахдаа сар бүр 108000 төгрөгийн тэтгэмж, 75000 төгрөгийн хоол, байрны зардал олгох бөгөөд сургалтууд тухайн мэргэжилтэй ажилчинг бэлтгэдэг “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-үүдийг түшиглэн явагдах юм. Суралцах хүсэл сонирхолтой хүмүүсээс тусгай комисс шалгалт авч шалгаруулан сонгох аж. Тухайн сургалтаар мэргэжил эзэмшсэн хүмүүс заавал Оюутолгойд биш өөрийн нь мэргэжил шаардлагатай  хаана ч ажлын байраа сонгон ажиллах боломжтой аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж