”Монгол мал” хөтөлбөрийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

”Монгол мал” хөтөлбөрийг хэлэлцэж байна


УИХын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар "Монгол мал" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар авч хэлэлцэж буй юм. УИХаас баталсан тус хөтөлбөрт нийт 9.5 тэрбум төгрөг тусгаж өгсөн бөгөөд өнгөрсөн хавар зүүн аймгуудад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, малыг вакцинжуулах шаардлагатай болоход Засгийн газар шийдвэр гаргаж, тус хөтөлбөрт тусгасан хөрөнгөөс 2.6 тэрбум төгрөгийг зарцуулсан нь гишүүдийн тайлбараар бол хууль зөрчсөн үйлдэл болж хувираад байна. Тиймээс УИХын гишүүн Д.Тэрбишдагва Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг "Монгол мал" хөтөлбөрийн мөнгийг юунд зарцуулсан талаарх задаргааг УИХын гишүүн бүрт гаргаж өгөхийг хүслээ.


Салбарын яамны Төрийн нарийн бичгийн даргын тайлбараар бол "Монгол мал" хөтөлбөрт тусгасан хөрөнгийг дараах зүйлд зарцуулжээ. Тухайлбал, одоогоор 309 суманд мал эмнэлгийн анхан шатны нэгж байгуулаад байгаа. Мөн ОХУаас 1000 каракуль хонины үр худалдаж авсан, малыг бүртгэлжүүлэх томоохон ажлын эхлэл тавигдсан гэж байна.


Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж