Ева Лонгория 13 удаа хувцасаа сольжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Ева Лонгория 13 удаа хувцасаа сольжээ

Дэлхийн хамгийн том хөгжмийн суваг MTV-гийн EMA буюу Европын хөгжмийн шагнал гардуулах 17 дахь удаагийн ёслолын ажиллагаа өнгөрсөн ням гаригт Мадрид хотын Caja Magica буюу Шидэт хайрцаг гэх задгай талбайд болж өнгөрсөн. Энэхүү наадмыг Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Ева Лонгория хөтлөн явуулсан ба тоглолтын туршид тэрбээр 13 удаа хувцасаа сольсон тухай хэвлэлүүдэд бичиж байна.

Гоолиг биеэ гайхуулсан бариу цамц бошинзны хослол, урт хормойтой дэгжин даашинз зэрэг загварлаг хувцасыг ойр ойрхон сольж өмсөн, хувцсандаа тохируулан үсээ ч мөн шинээр засаж байсан байна. Энэхүү этгээд амжилтаараа тэрбээр дээд амжилт тогтоогоод байгаа ба нэг үйл ажиллагаанд 13 удаа хувцасаа сольж өмссөн тохиолдол өмнө нь байгаагүй аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж