
Холливуудын шоучин охин Линдсей Лоханы ээж Дина Лохан “Today” шоунд оролцож, охиныхоо тухай тун сонирхолтой ярилцлага өгчээ. Багаасаа алдрын оргилд хүрч, алтан охин гэгддэг байсан Линдсей сүүлийн жилүүдэд хар тамхинд орж, шүүхийн танхимаас салахаа больсон. Хэдхэн хоногийн өмнө албадан эмчилгээгээ дуусгаж, гэртээ ирсэн охиныхоо тухай “Тэр зүгээр л бусдаас өөр хүн. Түүний авьяас чадвар түүнийг амжилтад хүргэсэн мөн түүнийг маш их эвдсэн. Тэр донтсон. Донтолт бол маш хэцүү. Ганцхан өдрийн дотор бид тэр хэцүү өвчнийг эдгээж чадахгүй. Энэ бүхэн үнэхээр хэцүү санагддаг ч бид түүнийг сайн сайхан ирээдүй хүлээж байгаа гэж эерэгээр бодохыг хичээдэг. Би охиныхоо тухай дэлхий нийтэд муухай зүйл зарлахыг хүсэхгүй байна. Тэр өөрийн асуудлаа өөрөө л давж гарна. Тэр бол тэрний л асуудал. Охины минь өмнөөс асуудлыг нь шийдэж өгч чадахгүй байж, элдвээр хэлж улам бүр унагаах гэж оролддог хүмүүсийг би ойлгодоггүй. Тэр хүний хувийн асуудал гээд яагаад орхиж болдоггүй юм бол. Би түүний ээжийн хувьд охиндоо сайн сайхныг хүсч, итгэл төрүүлж, туслахыг хичээдэг” хэмээн ярьжээ.
Н.Наран