Жексоны охин аавыгаа үргэлж санадаг

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Жексоны охин аавыгаа үргэлж санадаг

Жексоны охин аавыгаа үргэлж санадаг

Попын хаан Майкл Жексоны гэр бүлийнхэн Опрагийн шоуны даваа гаригийн дугаарт оролцлоо. Уг нэвтрүүлгээр Попын хааны аав ээж болон хүүхдүүд нь түүний тухай дурсан олон сонирхолтой сэдвээр ярилцжээ.

“Цаг хугацаа бүхнийг анагаадаг гэдэг үг үнэн. Хүүгээ нас барсны дараа итгэж чадахгүй үнэхээр хэцүү байсан. Тэр өдөр миний амьдралын хамгийн аймшигтай өдөр байсан. Одоо бол байдал хамаагүй дээрдсэн. Гэхдээ зарим өдөр тэр аймшигтай явдал яг өчигдөрхөн болсон юм шиг зүрх зүсдэг. Би хүүгээ өдөр бүр, цаг тутам санадаг” хэмээн түүний ээж ярьжээ.

Харин Майкл Жексоны охин Парис “Бид Лас-Вегас дахь гэртээ бүгдээрээ хамт байж, сникерс идэж, ундаа уугаад хөгжилдөж байсан” хэмээн өөрийн хамгийн сайхан дурсамжуудын нэгээс хуваалцсан байна. Түүнээс аавыгаа санадаг уу гэж Опраг асуухад “Аавынхаа бүх зүйлийг санадаг. Тэр яг бусадтай л адил аав байсан. Тэр үнэхээр сайн хоол хийдэг. Энэ дэлхийн хагмийн амттай франц шарсан талхыг аав минь л хийдэг байсан” хэмээн хариулжээ.

Н.Наран

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж