
Багийн ерөнхий менежер Пол Холмрген даваа гарагийн орой энэ талаар хэвлэл мэдээллийнхэнд зарлажээ. Одоо дөнгөж 23 настай довтлогч Жиру энэ улиралд 7 гоолыг оруулж 14 оноотой явж байгаа нь түүнд итгэл үзүүлэн шалтгаан болжээ. Үгүй бол ирэх долдугаар сарын нэгэн гэхэд багаас хамааралтай чөлөөт агент болох байсан юм. Канадад төрсөн Жиру Флайерт анх 2006 оны драфтын нэгдүгээр тойргийн 22дох сонголтоор одоогийн багтаа ирж байсан. Түүнээс хойш дөрвөн жилийх хугацаанд 141 тоглолтонд оролцож 32 гоол, 56 оновчтой дамжуулалт, 88 оноог авчээ.
Өнгөрсөн улирал 82 тоглолтыг хийж багаа Стэнлийн цомын төлөөх тулаанд шалгаруулж байсан Франц гаралтай Канад довтлогч ийнхүү багтайгаа ирэх 3 жилд хамт байхаар боллоо. Одоогоор гэрээний мөнгөн дүнгийн талаар аль нэг талаас мэдээлэл хийгээгүй байна.
Score Studio