Яг одоо Би бүгдийг хаянааа

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Яг одоо Би бүгдийг хаянааа

Сайн
байна уу? Тэмдэглэл үлдэхээр шийдлээ өнөөдөр. Блогоо харлаа. Бөөн гуниг
л байна дөө. Би сургуулиа төгсөөд бөөн зав л байгаа юм байна л даа.
Тэгээд л хийх юм олдохгүй уйдаад л суугаа юмдаг уу даа. Ямар их гуниглал
бэ.

Эргэн харахад "Хэзээ
ч үгүй"  нийтлэлийн маань эзэн охин насны минь мөрөөдлийг нурааж, надад
цаг хугацааны үнэ цэнийг ойлгуулсан бол эр хүн юмсандаг уу гэж бодсон
"Нандин итгэл" минь хөгшин хүүхэнтэй зугаалж, "андуурсан итгэл" боллоо.
Тайван амьдралыг минь цочроож, хүний хүний дүрээр ирсэн залуу
"Дурлуулсан нэгэн" байгаад "Дурлахгүйгээр үнсэлций" болов. Түүнд
зориулан би бодлоороо нүгэл үйлдэж үзлээ. Гэвч нүгэлт бодлоо хоёр
гараараа хэрэгжүүлэх өөдгүй сэтгэл надад байсангүй. 

Төөрч будлиж явсаны
эцэст миний хүрэх зогсоол бол ердөө л би л юм байна гэдгийг ойлголоо. Би
юуг илүүд үзэж, юуг хайрлаж, юуг нандигнаж явдаг түүндээ, яг л тэр
газраа зогсох ёстой юм байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж