Нийслэлд шаардлагатай программ хангамж

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Нийслэлд шаардлагатай программ хангамж

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөө цагт хотын иргэн хэн бүгдийн хувьд тулгараад байгаа асуудлын нэг нь дэлхийн дулаарал, агаарын бохирдол гэхээсээ илүүтэйгээр замын түгжрэл, бөглөрөл гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй биз ээ. Хүн болгон өглөө эрт ажил сургууль, аливаа нэг ажил хөөцөлдөх тохиолдолд замын хөдөлгөөнөөс болж хайран үнэтэй цагаа дэмий хүлээн түгжирч сууж өнгөрөөдөг шүүдээ. Энэ асуудалыг шийдэхэд тодорхой нэмэр болгох үүднээс замын хөдөлгөөний талаарх мэдээллийг үзүүлдэг цахим хуудас магадгүй программ, түүний smart phone -н хувилбар хэлбэрээр олон нийтэд түгээвэл маш хэрэгцээтэй цаг үеэ олсон шийдэл байх болов уу.

    Уг программ нь дараах давуу талыг бидэнд авчрах юм.

    1. Цаг хугацааг хэмнэхэд туслана. Та аль ачаалал багатай замаар түргэн, стрессгүй хүрэх боломжтой.

    2. Түгжрээн дунд бензин тос үрэгдэхгүй. Энэ нь цаашлаад ногоон байгаль, агаарын бохирдолд тодорхой хувиар эерэгээр нөлөөлөх.

    3. Магадгүй түгжирсэн тохиолдолд таныг уйдаахгүй, стресст оруулахгүй мэдээллээр хангах нэмэлт мэдээллийн булантай байж болох юм. (мэдээ мэдээлэл, үзвэрийн хуваарь, сонжоо, автобусны чиглэлийн хуваарь, төрөл бүрийн судалгаа гэх мэт)

    Энэ программ нь дээр хэлсэнчлэн

    1. Цахим хуудас хэлбэрээр

    2. Хөдөлгөөнт холбооны нэмэлт программ хангамж хэлбэрээр (Iphone, Android App)

    3. Desktop application хэлбэрээр зохиогдох боломжтой.

    4. Мөн үүрэн телефоны SMS үйлчилгээн дээр суурилан замын хөдөлгөөний талаарх мэдээлэл өгөх боломжтой.  

    Энэ программ нь хувь хүмүүс, Телевиз FM радио болон өөр олон нийттэй харилцах хэрэгслүүдэд маш сайн эх сурвалж болох төдийгүй олон олон бизнесийн маш үнэтэй эх сурвалж болох нь гарцаагүй юм. Хамгийн гол нь энэ шийдэл та бидэнд яг одоогоор маш хэрэгцээтэй мөн цаашид олон чиглэлээр хөгжиж болохуйц нүдээ олсон хэрэгцээтэй систем гэдэг нь илэрхий харагдаж байна.  

    Эх сурвалж: www.goy.mn

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж